Туршлага солилцох уулзалтад оролцов.



2018.02.05



Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн /НДЭХ/ ТББ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эмэгтэйчүүдэд ээлтэй улс төрийн орон зайг бий болгох, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах ажлыг хийсээр ирсэн юм. LOGIN Asia /Local Governance Initative and Network/-ын санаачлага дэмжлэгтэйгээр харилцан суралцах, туршлага солилцох уулзалтад НДЭХ-ний төлөөллүүд 2018 оны 1 сарын 30-аас 2 сарын 2-ны хооронд Энэтхэг улсын Дэли хотод эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай үйл ажиллагаа хэрэгжүүлж буй “The Hunger project”–тэй танилцаж, туршлага судлаж, мөн өөрсдийн туршлагаас хуваалцаж мэдлэг чадвараа нэмэгдүүлж үр өгөөжтэй, амжилттай оролцлоо.

LOGIN Asia нь нийт 12 улсад 5 хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ба 125 гишүүн байгууллагатай юм. НДЭХ нь тус байгууллагын 5 хөтөлбөрийн нэг болох “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо” хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хойш хамтран ажиллаж байна.