“Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь”
сургалтын төсөл.



Хугацаа: 2015 он


Дэмжигч байгууллага: Конрад Адинаур Сан


Төслийн зорилго: “Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь” сэдэвтэй энэхүү сургалтын төслийн үндсэн зорилго нь эмэгтэйчүүдийг чадавхижуулах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн амьдралын оролцоог дэмжих, тэдний манлайллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэсэн болно. Энэ зорилгыг “Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь” гарын авлага, сургалтын иж бүрэн хөтөлбөр боловсруулах, сургагч багш нарыг бэлтгэх, сургалт зохион байгуулах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.

Түүнчлэн, энэ сургалтын төсөл нь 2014 онд КАС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг үргэлжүүлж, тогтвортой байдлыг хадгалах зорилготой бөгөөд 2015 он бол Улсын Их Хурлын болон Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн өмнөх жил тул сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг бэлтгэх асуудал чухал хэвээр байгаа.


Төслийн үр дүн: Энэхүү төслийн хүрээнд НДЭХ нь өмнөх боловсруулсан “Эмэгтэйчүүдтйн оролцоо ба Манлайлал” гарын авлагын хүрээнд зорилтод орон нутаг болох Өвөрхангай, Сэлэнгэ болон Дорнод аймгуудад улс төрийн намын төлөөлөл, орон нутгийн сонгогдсон төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл болох 68 эмэгтэйг 7 бүлэг, 32 сэдвийн хүрээнд сургагч багшаар сургасан.